no image
Боррего спрингс хотын дарга Ховд аймагт айлчиллаа
2022-8-15
noimage
Цаг үеийн мэдээ
АНУ-ын Калифорни мужийн Боррего спрингс хотын дарга Жим болон Анна Верменс тэргүүтэй төлөөлөл Ховд аймагт айлчилж, аймгийн Засаг дарга Б. Дүгэржав болон албаны төлөөлтэй уулзлаа. Уулзалтаар 2019 онд Ховд аймаг, Боррего спрингс хотын хооронд байгуулсан “Эгч дүү” найрамдалт харилцааны санамж бичигт тусгасан боловсрол, соёл урлаг, бизнес худалдааны чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, цаашид хэрхэн хамтран ажиллах тухай санал солилцсон юм. Энэ үеэр АНУ -ын Калифорни мужийн Боррего спрингс хотын зөвлөлөөс 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг Монгол Улсын Ховд аймаг, АНУ-ын Боррего спрингс хот хооронд найрамдалт харилцаа тогтоосон өдөр болгон тунхагласан ба жил бүр уламжлал болгон тэмдэглэх тунхаг бичгээ аймгийн Засаг дарга Б.Дүгэржавт гардуулан өглөө. Мөн Жим тэргүүлэгчтэй албаны төлөөлөл айлчлалын хугацаанд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, "Шинэ Ховд" төслийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах, талаар санал хүсэлтээ солилцсон юм.