no image
НИЙТ 210 СОРЬЦОД PCR ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЭГҮЙ БАЙНА
2021-5-8
noimage
Цаг үеийн мэдээ
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 07-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 08-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 209 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдварын тохиолдол нэмэгдээгүй. 245 хэвээр байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.08/ байдлаар 30 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүндэвтэр-2 бусад нь хөнгөн байна.
“Ковид-19”-ийн халдвар авсан нийт 245 иргэнээс 215 нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарчээ.
Өнөөдрийн  /2021.05.08-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 361 иргэн, тусгаарлан ажиглах байранд 111 иргэн, гэрийн тусгаарлалтад 190 иргэн, гэрийн ажиглалтад 2442 иргэн байна.
Улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж “Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад “ДЭГЛЭМ”-ээ барьж “ДЭМ” чухал байна. Гэхдээ бид тайвшрах болоогүй.
Иргэн бүр “КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ” халдвараас сэргийлж гаргасан хуваарийн дагуу вакциндаа идэвхтэй хамрагдах ёстой. Мөн:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!!
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"