no image
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХОВД” 21” хоногийн аяны хүрээнд “ШИЙДЭЛ” бодлогын хэлэлцүүлгийг цахимаар зохион байгууллаа
2021-5-10
noimage
Цаг үеийн мэдээ
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХОВД” 21 хоногийн аяны хаалтын арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “ШИЙДЭЛ” бодлогын хэлэлцүүлэг боллоо. Цахимаар зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт амйгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Б.Дүгэржав оролцов. Сүүлийн 3 жил Ховд аймгийн хүүхдийн эрхийн байгуулага 378 гомдол мэдээллийг хүлээн авч ажиллажээ. Энэ хугацаанаас харахад гэмт хэрэгт холбогдох хүүхдийн тоо жилээс жилд буурч байгаа сайн үзүүлэлттэй байна. Судалгаанаас харахад хүүхдүүд ихэвчлэн гэр бүлийн, сургуулийн, тоглоомын орчинд гэмт хэргийн хохирогч болж байна. Мөн зам тээврийн болон ахуйн осол гэмтэлд өртөж хохирч байгаа учраас хүүхэд нэг бүрийг хамгаалах, ямар нэгэн эрсдэлд өртөх, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болгохгүйн тулд хүн бүр анхаарч ажиллах хэрэгтэй байгаа юм. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх үүднээс: -“Монгол гэр бүл” хөтөлбөр боловсруулж, аймгийн ИТХ-аар батлуулахаар бэлэн болгоод байна. -Сургууль, цэцэрлэгийн гадаад, дотоод орчныг стандартад нийцүүлэн тохижуулахаар тусгасан. -Хүүхэд хамгааллын чиглэлээр тодорхой асуудал тусгасан “Тайван амгалан Ховдчууд” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. -Хүүхэд, гэр бүлийг хүчирхийллээс хамгаалах байрны үйл ажиллагааг тогтмолжуулах зэрэг тодорхой хэд хэдэн асуудалд анхаарч, хэрэгжүүлж байна. “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХОВД” 21 хоногийн аяны хаалтын арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан “ШИЙДЭЛ” бодлогын хэлэлцүүлэгт оролцогчид "ЗӨВЛӨМЖ" гарган хэрэгжүүлэн ажиллахаар болов.