no image
Элчин сайд Номын санд ном хандивлаж ХИС-иар орлоо
2025-8-19
noimage



БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжуань албаны төлөөллийн хамтаар /2025.07.23-24-ний өдрүүдэд/ Ховд аймагт ажиллав. Энэ үеэр аймгийн Төв номын сангаар орж Хятад орны түүх соёл, мужуудын тухай ном хандивлалаа. 



Ховд аймагт Хятад хэлийг сонирхон судалж буй хүүхэд залуусын сургалтад дэм болно гэдгийг талууд онцолж цаашид олон төрлийн ном хандивлаж хамтран ажиллахаа илэрхийллээ. 



Төв номын сан нь 75000 орчим номтой. Цаашид номын баяжилтаа улам сайжруулж Олон улс орны ном бүтээлийн булан байгуулахаар төлөвлөж байна. Элчин сайд Шэнь Миньжуань албаны төлөөллийн хамтаар МУИС-ийн Баруун бүсийн сургуулиар орж тус сургуулийн гадаад хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.