no image
Засаг дарга Б.Дүгэржав Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн хамт олон "ТАЛАРХАЛ" илэрхийлэв
2021-3-16
noimage
Цаг үеийн мэдээ
Баруун Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК захиргаа удирдлага, танай хамт олон, засварын бригадын инженер, техникийн нийт ажилчдад Баруун бүсийн зөвлөлийн дарга, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Ховд, Увс, Баян-өлгий аймаг, 3 аймгийн 40 гаруй сумын нийт хэрэглэгчид, ард иргэдийн нэрийн өмнөөс "ТАЛАРХАЛ" илэрхийлжээ. Тэрбээр, "Баруун Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК-ийн удирдлага, хамт олон, засварын бригадынхан хүчтэй шуурганы улмаас Увс аймгийн Давст сумын нутагт унасан ЦДАШ-ыг богино хугацаанд сэргээн босгож, аваарийг устган нийт хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хэвийн хангахын төлөө цаг агаарын хүнд нөхцөлд бүхий л нөөц боломжоо дайчлан мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллалаа.
Баруун бүсийн зөвлөлийн даргын хувьд Увс, Ховд, Баян-өлгий аймаг, 3 аймгийн 40 гаруй сумын нийт хэрэглэгчид, ард иргэдийн нэрийн өмнөөс "ТАЛАРХАЛ" илэрхийлье.
Түмэнд гэрэл түгээж амьдрал тэтгэгч буяны үйлстэй танай байгууллага, хамт олонд ажлын амжилт хүсье" гэжээ.