no image
ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН АЖЛЫН ХЭСЭГ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
2020-9-23
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Хууль, эрх зүй
Ховд аймгийн Төрийн байгууллагуудын Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлж буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, төрийн алба, үйлчилгээ, хөдөлмөрийн харилцаанд хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.
ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан тус ажлын хэсгийнхэн энэ сарын 7-9-ний өдрүүдэд аймгийн ИТХ, ЗДТГ, тусгайлсан чиг үүргийн байгууллагууд зэрэг 10 гаруй байгууллагад хяналт шалгалт хийж ажиллах юм.
Мөн төрийн албан хаагчдын жендерийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах юм.