no image
“YOUTH POWER-2025” байгальд ээлтэй хүүхэд чуулганы “Тунхаг бичиг”-ийг хүлээлгэн өглөө
2025-5-2
noimage

May be an image of 3 people and text

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар Монгол экологи төв хамтран “YOUTH POWER-2025” Байгальд ээлтэй хүүхэд чуулганыг өнгөрсөн 4-р сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулсан. Чуулганд Ховд аймгийн 17 сумын ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн манлайлагч 90 сурагч оролцож, мал аж ахуйн өсөлт, бэлчээрийн даац, хотжилт ба инновац зэрэг байгаль орчны сэдвээр санал солилцсон юм. Улмаар чуулганд оролцогч хүүхдүүдийн дуу хоолой, санал санаачилгыг бодлого шийдвэрт тусгах үүднээс “ТУНХАГ БИЧИГ” гаргаж, шийдвэр гаргах түвшний удирдлагуудад хүргүүлэхээр болсон. 

May be an image of 2 people, newsroom and text that says '6E0 造 (团) 大人 1 金 N XBA'

Энэ хүрээнд чуулганыг зохион байгуулагч хүүхдүүдийн төлөөлөл болох Жаргалант сумын Прогресс сургуулийн 12а ангийн сурагч И.Сугарбилэг, ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч Т.Мадина нар “ТУНХАГ БИЧИГ”-ийг аймгийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баасанхүүд танилцуулж, хүлээлгэн өглөө. 

May be an image of 2 people and text

ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баасанхүү улс орны ирээдүй хойч болсон залуу үеэ бид бүх талаар дэмжинэ. Иймээс энэхүү “ТУНХАГ БИЧИГ”-т тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэв. 

May be an image of 2 people and text

“ТУНХАГ БИЧИГ”-т: Аварга малчин гэсэн цолны халж чанартай малчин гэсэн цол гаргах Цөөн бөгөөд чанартай мал аж ахуйг бий болгох Малын гаралтай түүхий эд дахин боловсруулдаг үйлдвэр барих Хуванцар, металл хайлуулдаг үйлдвэр Ховдод барих гэсэн санаачилга тусжээ.