no image
Н.Норжхорлоод "Ховд аймгийн хүндэт тэмдэг" гардууллаа
2025-9-3
noimage

Ховд аймагт салбар салбараас төрөн гарсан гавьяат цолтон олон бий. Тэдгээрийн нэг бол Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат, МУГБ Намралын Норжхорлоо юм. Түүнийг аймгийн Засаг дарга М.Амарсанаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр боловсролын салбарт 40 гаруй жил ажиллаж, аймаг орон нутгийнхаа хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан Н.Норжхорлоо гуайд "ХОВД АЙМГИЙН ХҮНДЭТ ТЭМДЭГ" гардуулж баяр хүргэлээ. Н.Норжхорлоо нь 1975 онд ХБНГерман улсад СӨБ-ын багш мэргэжил эзэмшин олон мянган хүүхэд багачуудад СӨБ олгож, сургуульд амжилттай бэлтгэсэн ахмад багш юм.