no image
УОК 21 АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТОЙ ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-8-15
noimage
Цаг үеийн мэдээ
Аймгийн Онцгой Комиссын дэргэдэх Шуурхай штаб өнөөдөр /2022.08.15/ УОК-оос зохион байгуулж буй Монгол улсын Шадар сайд С. Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаар ахлуулсан 21 аймаг, нийслэлийн удирдлагуудтай хийж буй цахим хуралд оролцлоо. Энэ үеэр хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангах, байгалийн болзошгүй гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ажлыг төр, захиргааны байгууллага, аж ахуй нэгж, малчид иргэдийн түвшинд сайтар зохион байгуулж хэрэгжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгов. Мөн зуншлага тааруу байгаа баруун таван аймаг өвс тэжээлийн нөөцөө эрчимтэй бэлтгэх шаардлагатай байгааг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан онцоллоо.