no image
Сэргээн Босголт Зээлийн /KFW/ банкны Монгол дахь төлөөлөгчийн газраас Ховд аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулав
2021-5-24
noimage
Байгал орчин
2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сэргээн Босголт Зээлийн /KFW/ банкны Монгол дахь төлөөлөгчийн газраас Ховд аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулав. Уулзалтад БОАЖЯ, Сэргээн Босголт Зээлийн /KFW/ банкны Монгол дахь төлөөлөгчийн газар, Төсөл хэрэгжүүлэх нэгж , төслийн Зөвлөх баг, Төслийн орон нутаг дахь нэгжийн ажилтнууд, Зөвлөх багийн орон нутгийн ажилтнууд, ТХГН-ийн холбогдох хамгаалалтын захиргаадын төлөөлөл оролцлоо. Уулзалтаар “Биологийн олон янз байдлыг xaмгaaлax, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох (БОЯБХУАӨДЗ)" теслийн 1 шатны хэрэгжилт, 2019-2020 онуудын ажлын тайлантай танилцаж төслийн 1 шатны хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хэрэгжиж буй дэд төслийн явцтай танилцах, цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцэв. Энэ үеэр орон нутгийн удирдлагууд сум орон нутаг тэр дундаа усны сан бүхий газар нутагт хог хаягдал, түүнийг цэвэрлэх асуудал хамгийн хүндрэлтэй байдаг. Тиймээс төслийн хүрээнд сум орон нутгийн хог хаягдлын менежментийн загвар төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахыг хүслээ. Мөн Орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлийг бууруулах зорилгоор Мянгад сумын Чацарганат багийн Улиастайн аманд байрлах “ЭЛЭГНИЙ РАШААН”-ыг савлах эко үйлдвэрийн төслийн саналыг танилцуулж, төслийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Түүнчлэн нутгийн иргэдийг нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулан, газар тариалангийн услалтын системийг сайжруулж, Буянт голын урсацыг нэмэгдүүлэх, хөв цөөрөм байгуулах чиглэлээр хамтран ажиллах зэрэг олон чухал саналыг тавьлаа.