no image
Аймгийн удирдах ажилтны "ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН" зохион байгуулав
2026-3-30
noimage
Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2026.03.20/ аймгийн удирдах ажилтнуудыг оролцуулсан "ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН" зохион байгуулав. Зөвлөгөөнд: Аймгийн Засаг дарга М.Амарсанаа холбогдох бусад удирдлагуудын хамтаар оролцож цаг үеийн ажлаар мэдээлэл хийж, анхаарах асуудлын талаар чиглэл өглөө. Хаврын бүтээн байгуулалтын ажил эхэлж буйтай холбогдуулан байгууллага бүр орчноо ойжуулах, ногоон байгууламжийг сайжруулах, чиг үүргийн дагуу иргэдэд үзүүлэх ажил үйлчилгээ, ажлын сахилга хариуцлагаа илүү нэмэгдүүлэхийг анхаарууллаа. Улс, орны эдийн засаг, төсөв санхүү хүндрэлтэй байгаа учраас ирэх оны төсвийн төсөөллөө боловсруулж шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлаа төлөвлөж ажиллахыг мөн зөвлөв. Цаг үеийн ажил, тулгамдаж буй асуудлаа танилцуулах, ярилцаж шийдвэрлэх үүднээс сардаа хоёроос доошгүй удаа аймгийн удирдах ажилтны "ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН"-ийг зохион байгуулж ажиллах чиглэлийг өглөө.