no image
Баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдав
2025-7-8
noimage

Ховд хот үүсэн байгуулагдсаны 340 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Захирамжийн дагуу Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Ховд хот үүсэн байгуулагдсаны 340 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах ерөнхий ажлын хэсэг, 10 дэд ажлын хэсэг гарч, бэлтгэл хангаг ажиллаж байна. Өнөөдөр /2025.7.04/ баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар нэгдсэн ажлын төлөвлөгөө, ерөнхий төсөв танилцуулж, санал солилцов. Мөн дэд ажлын хэсгүүдийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээлэл, тулгамдаж буй асуудлыг сонслоо. Энэ үеэр Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Баяр наадмын ерөнхий ажлын хэсгийн ахлагч М.Баярт ажлын төлөвлөгөөний дагуу хариуцсан ажилдаа эзэн болж, баяр наадмын бэлтгэл ажлыг сайтар хангаж, хариуцлагатай ажиллахыг дэд ажлын хэсгүүдийн дарга, нарийн бичгийн дарга нарт үүрэг болголоо. Ховд аймгийн баяр наадмын үйл ажиллагаа долоодугаар сарын 8-нд эхэлж, тусгай хөтөлбөрийн дагуу долоодугаар сарын 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ.