no image
ХҮНСНЭЭС БУСАД ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДААЛДАГ ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙГ ХААЖ, ЗАРИМ БАЙГУУЛЛАГУУДЫН АЖЛЫН ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
2020-11-12
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Хууль, эрх зүй
Ковид-19 цар тахлын тархалтын хүрээг тогтоох, яаралтай хариу арга хэмжээ авах зорилгоор орон даяар гамшгаас сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас гаргасан 178-р тогтоолын хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр (09:00 цагт) аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб хуралдаж, орон нутагт олон нийтийн төвлөрлийг сааруулах зорилгоор авч хэрэгжүүлэх хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Үүнд: 1. Ховд аймгийн хэмжээнд хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтээс бусад төрлийн үйл ажиллагаа явуулж буй захуудын үйл ажиллагааг 11 сарын 12-ны 10:00 цагаас 11 сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр хугацаагаар хаах, 2. Засгийн газрын 178-р тогтоолд дурдсанаас бусад төрлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, 11 сарын 12-ны өдрөөс 11 сарын 17-ны өдрийг хүртэл 09:00-14:00 цагийн хооронд ажиллах, 3. Алтай, Үенч, Мөст, Жаргалант сумын хяналтын цэгийн тоог нэмэгдүүлж, хяналт шалгалтыг чангатгах, 4. Аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын бүрэлдэхүүнийг авч хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээний талаарх мэдээллийг цаг тухай бүрт нь Улсын Онцгой комисс, Засгийн газар, аймгийн Онцгой комисстой шууд холбогдож солилцох, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор Онцгой байдлын газарт тусгайлсан байр гаргах зэрэг хэд хэдэн шийдвэрийг гаргасан юм.