no image
“Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа-2021” явагдана
2021-4-6
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
Улсын хэмжээнд “Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа-2021” явагдах гэж байна. Эрхэм төрийн албан хаагч та нэвтрэх нэр, нууц кодоо ашиглан хаа байгаа газраасаа цахимаар судалгаандаа хамрагдана уу. Судалгаа 2021 оны 4 дүгээр сарын 5-аас 4 дүгээр сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлсноор Монгол хэлний тухай хуулийг дагаж мөрдөхөд бэлэн эсэх, цаашид үндэсний бичгийг төрийн албан ёсны үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд хэрэгцээтэй үе шаттай сургалтын төлөвлөгөө боловсруулахад мөн ашиглагдах юм. СУДАЛГААНД ХАМРАГДАГЧ “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо (ХНУМТ) цахим систем"-д байгаа төрийн бүх шатны байгууллагын албан хаагч төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаанд хамрагдана.