no image
АХБ-наас авто замын чанар ашиглалтын үнэлгээ хийж байна
2022-8-31
noimage
Цаг үеийн мэдээ
Азийн хөгжлийн банкны Босоо тэнхлэгийн авто замын төслийн үнэлгээний баг Ховд аймагт ажиллаж байна.
Өнөөдөр /2022.08.29/ тус багийнхан аймгийн ЗДТГ-ын дарга Д. Энхболд болон албаны төлөөлөлтэй уулзаж Эрдэнэбүрэн, Ховд сум, Улаангом-Ховдын чиглэлийн авто замын ажлын эцсийн шатны судалгаа үнэлгээний талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.
ЗДТГ-ын дарга Д. Энхболд: “Зам дагаж хөгжил ирдэг. Ховд аймагт АХБ-ны санхүүжилтээр хийгдсэн хатуу хучилттай авто замууд дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэхээс гадна эдийн засгийн хувьд томоохон эерэг боломжуудыг бий болгож буйд талархаж байна. Одоо эхлэх гэж буй Эрдэнэбүрэн, Ховд сум, Улаангом-Ховдын чиглэлийн хатуу хучилттай замын ажлыг яаралтай эхлүүлэх тал дээр анхаарч ажиллах хүсэлтийг АХБ-ны Босоо тэнхлэгийн авто замын төслийн үнэлгээний багийнханд илэрхийлж", санал солилцов.