
2026 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалт өчигдөр /2026.05.18/ орон даяар нэгэн зэрэг эхэлсэн. Энэ удаагийн шалгалтад Ховд аймгаас 69 иргэн /ХБИ-1/ оролцохоор бүртгүүлснээс 60 иргэн буюу 86.9 хувийн ирцтэй оролцов. Шалгалтад оролцсон иргэдээс 21 иргэн тэнцэж Төрийн албаны нөөцөд бүртгэгдлээ.

Энэ удаагийн шалгалтад Чадамжийн хүрээнд нийцүүлэн шинээр боловсруулсан сорил даалгаврыг нэмэлтээр оруулснаараа онцлог байв.

Мөн шалгалтын явцыг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хөндлөнгийн хянагчид ажиглаж дүгнэлт өгсөн нь шинэлэг байлаа.
Төрийн албаны II улирлын ерөнхий шалгалтыг зохион байгуулах дэд комисс оролцогчдыг гурван ээлжээр амжилттай зохион байгуулан ажиллав..jpg)

