Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөн түүхт 1️⃣0️⃣0️⃣ жилийн ой энэ онд тохиож буй. Үүнийг тохиолдуулан Ховд аймгийн Автотээврийн төвөөс 100 жилийн ойн баярын хурлын арга хэмжээг өнөөдөр /2025.09.06/ аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг даргын орлогч Л.Энхбаяр, ЗДТГ-ын дарга Х.Баасанхүү, Ховд аймгийн Автотээврийн төвийн дарга П.Үлэмжнаран нар оролцож, автотээврийн салбарын нэгэн зууны түүхийг бүтээлцэн, аймаг орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй тээвэрчид, ажилтан албан хаагчдад баярын мэндчилгээ дэвшүүллээ. Мөн автотээврийн салбарын үүсэл хөгжил, амжилт ололтын талаар танилцуулсан юм.
Баярын хурлын арга хэмжээний үеэр автотээврийн салбарт амьдралаа зориулан, салбартаа манлайлан ажилласан ахмад үеийнхэн болон одоо ажиллаж байгаа нэр бүхий тээвэрчдэд Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Салбарын яамны шагнал Автотээврийн тэргүүний ажилтан, Онц тээвэрчин, Манлай тээвэрчин, Осолгүй манлай жолооч, Хүндэт жуух бичиг болон аймаг орон нутгийн шагналаар шагнаж урамшуулав.
1925 оны 07 дугаар сарын 15-нд Тээх нэвтрүүлэх газрыг шинээр байгуулснаар эдүгээ Монгол Улсын Автотээврийн салбар 100 дахь жилийнхээ түүхийн хуудастайгаа учран золгож байна. Харин Ховдын хязгаарт 1926 онд “Монгол тээх байгуулагдаж Цагааннуураас 86 үхэр тэргээр ардын хэрэгцээний барааг тээж эхэлсэн түүхтэй.