

Учран золгож буй 17-р жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгийн 8000 орчим малчин өрхөөс 100 орчим нь аймгийн аварга малчин, саальчин, тариаланчаар шалгарч хөдөө аж ахуйн салбарт олон жил хөдөлмөрлөсөн зүтгэлээ төр түмнээрээ үнэлүүллээ. Тухайлбал, Чандмань сумаас: “Аймгийн хошой аварга малчин өрх” нэг “Аймгийн аварга малчин өрх” зургаа “Аймгийн аварга саальчин” нэг шалгарлаа.
“АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ”-өөр Баянхайрхан багийн малчин Түдэвийн Даваа, гэргий Бямбажавын Энхбайгаль
“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-өөр Баянхайрхан багийн малчин Содномжанцангийн Батбаяр, гэргий Ганхуягийн Өлзийжаргал Жаргалант багийн малчин Лхагвын Бөхболд, гэргий Бямбын Ариунболор Чандмань сумын Сүлжээ баг малчин Бямбын Төмөрсүх, гэргий Буянтын Цогзолмаа Талын булаг багийн малчин Даваажавын Идэрзаяа, гэргий Зулайгийн Уранчимэг Тахилт багийн малчин Лхүндэвийн Гантөмөр, гэргий Доржийн Чимгээ Тахилт багийн малчин Эрдэнэчулууны Ариунболд, гэргий Намхай-Очирын Алтангэрэл
“АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН”-ААР Сүлжээ багийн малчин Гонгорын Янжмаа нар шалгарч, эрхэм алдрын эзэд боллоо.
Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлэн, малч ухаан, арга туршлагаараа манлайлсан аваргуудын шагналыг аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Я.Ганзориг, Б.Ерөөлт нар сумын удирдлагуудын хамтаар малчны хотонд нь гардуулан өгч баяр хүргэлээ. Мал сүргийн тань буян хишиг арвижиж, малчин таны магнай тэнэгэр байх болтугай.






