Тулгар төрийн 2234 жил, -Их Монгол улс байгуулагдсаны 819 жил, -Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, -Ардын хувьсгалын 104 жил, -Ардчилсан хувьсгалын 35 жил, -Эртний түүхт Ховд хот үүсэн байгуулагдсаны 340 жилийн ой, -Ховд аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд хүчит 128 бөх зодоглолоо.
Үүнээс Чандмань сумын харьяат, аймгийн заан Б.Базарсад долоо даван түрүүлж, "АЙМГИЙН АРСЛАН" цол хүртлээ.
Харин Мөст сумын харьяат, О.Чадалбат зургаа даван үзүүрлэж "АЙМГИЙН ЗААН" цол хүртлээ. Шөвгийн дөрөвт Дарви сумын харьяат, аймгийн начин Б.Доржжүгдэр, Цэцэг сумын харьяат аймгийн начин Б.Бадрал нар шалгарч "АЙМГИЙН НАЧИН" цолоо баталж чимэг нэмлээ.
Түрүүлж үзүүрлэн, шөвгөрсөн мөн цол нэмсэн хүчит бөхчүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг дарга М.Амарсанаа нар гардуулж баяр хүргэв. Ховд аймгийн баяр наадмын Үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах дэд ажлын хэсгийн ахлагчаар аймгийн ЗДТГ-ын дарга Х.Баасанхүү ажиллав.
Бөхийн барилдааны: -Ерөнхий хөлийн цэцээр Дарви сумын харьяат, ахмад бөх аймгийн хурц арслан Р.Галсандаваа, -Хөлийн цэцээр аймгийн арслан Б.Баянмөнх, Ц.Энэбиш нар, -Ахлах гарын даагаар С.Загдсүрэн, Д.Авирмэд, дэд гарын даагаар Б.Батмөнх, Н.Ирэхзаяа нар, -Идээ түгээгчээр аймгийн арслан М.Эрдэнэжаргал, аймгийн начин Ц.Мөнхбат нар, -Засуулаар аймгийн ахлах засуул С.Ихбаяр, ахлах засуул Б.Өлзийжаргал, аймгийн засуул Х.Ганчулуун, Н.Алтанбаяр, Б.Төвсайхан, Б.Баянмөнх нар, дэд засуулаар С.Нэргүй, засуулаар Х.Болд-эрдэнэ, хаяавчаар Ч.Адилбиш, С.Нэргүй нар, -Бөхийн тайлбарлагчаар Эрдэнэбүрэн сумын харьяат, аймгийн ахлах тайлбарлагч Б.Даваасүрэн, Дуут сумын харьяат, тайлбарлагч Г.Батсүрэн, Мөст сумын харьяат, тайлбарлагч Ц.Баярмагнай нар тус тус ажиллалаа.