no image
Үндэсний болон Урианхай сур, Хүүхдийн өсвөрийн харвааны шагнал гардууллаа
2025-7-18
noimage

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жил, Эртний түүхт Ховд хот үүсэн байгуулагдсаны 340 жилийн ой, Ховд аймгийн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Баяр наадмын сурын харваанд Ховд аймгийн харваачдаас гадна Увс, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас нийт 300 орчим харваач оролцож цэц мэргэнээ сорив. Харваачид Үндэсний болон Урианхай сур, Хүүхдийн өсвөрийн харваа гэсэн гурван төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулав. Урианхай сурын харваанд 90 гаруй харваач оролцсоноос Тэргүүн байрт Дуут сумын харьяат, Уулсын мэргэчүүд харваачдын холбоо, Бүргэдтэй хайрхан баг, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн харваач, Урианхай сурын спортын дэд мастер Ганболдын Ганжаргал 30 сумнаас 28 оносон амжилтаар Дэд байрт Ховд аймгийн Дуут сумын харьяат, Уулсын мэргэчүүд харваачдын холбоо, Бүргэдтэй хайрхан баг, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК, Илчит гэгээн цацраг ХХК-ийн харваач аймгийн мэргэн, спортын мастер Мөнхнасангийн Гансүмбэр 30 сумнаас 27 оносон амжилтаар Гуравдугаар байрт Ховд аймгийн Дуут сумын харьяат, Уулсын мэргэчүүд харваачдын холбоо, Алтайн шонхор баг, Мөнхтаван эрдэнэ ХХК-ийн харваач, аймгийн мэргэн, спортын мастер Ганболдын Ганзориг 30 сумнаас 26 оносон амжилтаар Дөрөвдүгээр байрт Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат, Уулсын мэргэчүүд харваачдын холбоо, Идэр баг, Алтайн зам ХХК-ийн харваач Очирбатын Мөнхцоож 30 сумнаас 26 оносон амжилтаар Тавдугаар байрт Ховд аймгийн Булган сумын уугуул, Жаргалант сумын харьяат, Уулсын мэргэчүүдхарваачдын холбоо, Алтайн шонхор баг, Цагдаагийн газрын харваач, спортын мастер Алтангэрэлийн Нямдэлгэр 30 сумнаас 26 оносон амжилтаар нар шалгарлаа. 



Үндэсний сурын харваанд 160 гаруй харваач оролцсоноос эрэгтэй ангилалд: Тэргүүн байрт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, Хантайшир зурхай, Говийн мэргэчүүд клуб, аймгийн онч харваач Дашдоржийн Батцагаан 36 оноогоор Дэд байрт Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат, Уулсын мэргэчүүд харваачдын холбоо, Шинч мэргэд баг, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн харваач, спортын дэд мастер Баасанжавын Ариунбат 33 оноогоор Гуравдугаар байрт Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, Дуут сумын харьяат Уулсын мэргэчүүд холбоо, Бүргэдтэй хайрхан баг, Хаан банк ХХ-ийн харваач, аймгийн гарамгай харваач, спортын дэд мастер Даваагийн Бат-Эрдэнэ 32 оноогоор Дөрөвдүгээр байрт Ховд аймгийн Дуут сумын харьяат, Уулсын мэргэчүүд харваачдын холбоо, Алтайн шонхор багийн харваач, спортын дэд мастер Лхагвасүрэнгийн Наранзаяа 31 оноогоор Тавдугаар байрт Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Жаргалант сумын харьяат, Уулсын мэргэчүүд харваачдын холбоо, Алтайн шонхор баг, Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн харваач, сумын хошой мэргэн Ганбаатарын Нарандорж 21 оноогоор 



Эмэгтэй ангилалд: Тэргүүн байрт Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Жаргалант сумын харваач, Уулсын мэргэчүүд харваачдын холбоо, Шинч мэргэд баг, НБДЭКҮ ХХК, Бүтээму таур ХХК-ийн харваач, аймгийн гоц мэргэн, спортын мастер Лхаажавын Батгангаа 33 оноогоор Дэд байрт Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, Уулсын мэргэчүүд харваачдын холбоо, Хаан харваа баг, Эрдэнийн шим ХХК, Мөнххайрхан сумын оргил хүүхдийн цэцэрлэгийн харваач аймгийн гарамгай харваач Гал-Одын Үүлэнсолонго 32 оноогоор Гуравдугаар байрт Ховд аймгийн Дуут сумын харьяат, Уулсын мэргэчүүд харваачдын холбоо, Бүргэдтэй хайрхан багийн харваач Батсүхийн Балжингарав 30 оноогоор Дөрөвдүгээр байрт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, Магнай мэргэн харваачдын холбоо, Баян-Уул сумын ЕБС-ийн харваач, аймгийн гоц харваач Бүрэнсүрэнгийн Бямбазагд 30 оноогоор Тавдугаар байрт: Мөст сумын уугуул, Жаргалант сумын харьяат, Уулсын мэргэчүүд харваачдын холбоо, Алтайн шонхор баг, Ховд шинэ дулааны станц ТӨХК, Цастын тээл ХХК-ийн харваач, аймгийн мэргэн, спортын мастер Эрхэмбаярын Мөнхзул 29 оноогоор 



Үндэсний сурын өсвөрийн харваанд 40 гаруй харваач оролцсоноос балчир насны ангилалд Тэргүүн байрт Дуут сумын харьяат, Дуут ЕБС-ийн сурагч Бат-Эрдэнийн Сүлд-Эрдэнэ 12 оноогоор Дэд байрт Говь-Алтай аймгийн харваач Ганзоригийн Ундармаа 9 оноогоор Гуравдугаар байрт Ховд аймгийн Дуут сумын харьяат, Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Батболдын Наранбаатар 9 оноогоор Дөрөвдүгээр байрт Ховд аймгийн Жаргалант сумын харьяат, Биеийн тамир спортын газрын харваач Жигдбаярын Эрхэтгүн 7 оноогоор Тавдугаар байрт Ховд аймгийн Дуут сумын харьяат, Дуут ЕБС-ийн сурагч Гансүмбэрийн Төгс-Ирээдүй 3 оноогоор, 



Үндэсний сурын өсвөрийн харвааны хөвгүүдийн ангилалд Тэргүүн байрт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат, Тод баруун алтай клуб, ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Бямбадоржийн Батболд 27 оноогоор Дэд байрт Ховд аймгийн Дуут сумын харьяат, Дуут сумын ЕБС-ийн сурагч Баянмөнхийн Пүрэв-Эрдэнэ 25 оноогоор Гуравдугаар байрт Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, ЕБС-ийн сурагч Одхүүгийн Зэлмэ 21 оноогоор Дөрөвдүгээр байрт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат, Тод баруун алтай клуб, ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Даваахүүгийн золбоо 19 оноогоор Тавдугаар байрт Ховд аймгийн Мөнххайрхан сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч, Хаан харваа багийн харваач Батжаргалын Энхбаяр 19 оноогоор 



Охидын ангилалд: Тэргүүн байрт Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат ЕБС-ийн сурагч, Хаан харваа баг, Эрдэнийн шим ХХК-ийн харваач, сумын идэр мэргэн Магсаржавын Мөнхжин 29 оноогоор Дэд байрт Увс аймгийн Өлгий сумын ЕБС-ийн сурагч, Мэргэн хүү сурын холбооны харваач Баасансүрэнгийн Бумбацэнд 28 оноогоор Гуравдугаар байрт Ховд аймгийн Манхан сумын харьяат, Прогресс сургуулийн сурагч Батнандангийн Сарангэрэл 26 оноогоор Дөрөвдүгээр байрт Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, ЕБС-ийн сурагч, Хаан сурын холбооны харваач Батжаргалын Эрдэнэтунгалаг 26 оноогоор, Тавдугаар байрт Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, ЕБС-ийн сурагч Сүхболдын Энхжаргал 26 оноогоор тус тус шалгарав. Сурын харвааны төрөл тус бүрд амжилт гаргасан харваачдад аймаг орон нутгийн удирдлагууд шагнал гардуулж баяр хүргэлээ.