no image
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 268 сорьцод PCR шинжилгээ хийхэд “Ковид-19”-ийн халдварын 1 тохиолдол батлагджээ
2021-4-25
noimage
Цаг үеийн мэдээ
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 25-ны 8:00 цагаас 04 дүгээр сарын 26-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 268 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 1-ээр нэмэгдэж өнөөдрийн /2021.04.26/ байдлаар 212 боллоо. Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэж буй халдвартай иргэний ойрын хавьтал болох Жаргалант сумын нэг иргэнээс халдвар илэрчээ. БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.04.26/ байдлаар 71 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүнд-2, хүндэвтэр-1 бусад нь хөнгөн байна. “Ковид-19”-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 141 буюу халдвар авсан нийт иргэдийн 66 хувь нь эдгэрээд байна. Өнөөдрийн /2021.04.26-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 909 иргэн, тусгаарлан ажиглах байранд 162 иргэн, гэрийн тусгаарлалтад 565 иргэн, гэрийн ажиглалтад 171 иргэн байна. “Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж: -ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!! -ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!! -АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!! -ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!! "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"