
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07-р сарын 09-ний өдрийн 23 дугаар тогтоолоор төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын “Улсын үзлэг”-ийг мөн оны дөрөвдүгээр улиралд багтаан улс орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Улсын үзлэгийн төв комиссоос томилогдсон Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Улсын ахлах байцаагч, Б.Цэндсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг энэ сарын 13-17-ны өдрүүдэд Төрийн байгууллагын архив албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэгийг орон нутагт явуулна.
Өнөөдөр /2025.10.13/ аймгийн Засаг даргын дэргэдэх эрхлэх хүрээний агентлагийн дарга нар, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийг хамруулсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар энэ удаагийн улсын үзлэгийн зорилго, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөв.
Төрийн байгууллагын архив албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэгт аймгийн ЗДТГ, ИТХ-ын ажлын алба, төсвийн зургаан байгууллага, аймгийн төв дээр үйл ажиллагаа явуулж байгаа 2-3 агентлаг, нэг сумыг сонгож хамруулахаар төлөвлөжээ. Ингэхдээ төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, байгууллагын архивын үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаатай танилцаж, үзлэг явуулна. Архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг аймгийн ЗДТГ-аас эхэллээ.