
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломж, ур чадварыг дэмжих зорилготой “Монгол Абилимп–2025” улсын хоёрдугаар уралдаанд 21 аймаг, 9 дүүргийн нийт 17 төрөлд 200 гаруй оролцогч өрсөлдлөө. Энэхүү уралдаанд манай аймгаас 8 төрөлд нийт 8 иргэн амжилттай оролцож дараах төрлүүдэд шагналт байр хүртлээ. -Сийлбэр төрөлд Х.Бат-Очир, -Мэдээллийн технологи, Вөрд боловсруулалт төрөлд Б.Отгон-Эрдэнэ нар тус тус тэргүүн байр эзэлж Финланд улсад зохион байгуулагдах ОУ-ын тэмцээнд оролцох эрх авсан байна. Харин: -Х.Сэлэнгээ Уран хатгамал төрөлд дэд байр, -Э.Батсайхан Цэвэрлэгээ үйлчилгээний төрөлд гутгаар байранд нар тус тус шалгарлаа.