.jpg&w=3840&q=100)
“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 105 жилийн ойн хүрээнд Ховд цэргийн хүрээний “Нэгдсэн тооллого”-ыг өнөөдөр /2026.03.17/ аймгийн төв талбайд зохион байгууллаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга М.Амарсанаа “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлэв. Тэрбээр, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын үе, үеийн алба хаагчид эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албаны чадавхыг бэхжүүлэн, дэлхий нийтийн хөгжилтэй алхаа нийлүүлэн ирсэн. Өнөөдөр ч та бүхэн орчин үеийн шинжлэх ухаан, инновац, мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны давуу талыг ажил албандаа бүтээлчээр нэвтрүүлэн иргэдийнхээ амар тайван, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэн, аймаг, орон нутгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулан ажиллаж буйд талархал илэрхийллээ. Мөн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид албан үүргээ хэрэгжүүлэх ая, тухтай нөхцөл боломжийг сайжруулахад анхаарч байгааг хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

“Нэгдсэн тооллого”-ын үеэр Ховд аймаг дахь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд зохион байгуулагдсан аймгийн Засаг даргын нэрэмжит марш тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдад шагнал гардууллаа. Нэгдүгээр байрт: 48 минут 15 секундийн амжилтаар дэслэгч З.Тэмүүлэн захирагчтай Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн тасаг, Хоёрдугаар байрт: 1 цаг 20 минутын амжилтаар дэслэгч Б.Мөнхбат захирагчтай Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын тасаг, Гутгаар байрт: 1 цаг 20 минут 04 секундийн амжилтаар ахмад Т.Энхтайван захирагчтай Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 305 дугаар тусгай салбарын тасаг тус тус шалгарч шагналаа гардан авлаа.


