
Өнөөдөр /2025.9.01/ аймгийн Онцгой комисс хуралдлаа. Хурлаар: Цаг агаарын төлөв, байдлын талаарх мэдээлэл Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын талаарх ажлын хэсгийн мэдээлэл Үерийн нөхцөл байдал, хохирлын мэдээлэл Төв суурин газрын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулаан эрчим хүчээр хангах байгууллагуудын мэдээлэл /Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК, Ховд дулааны станц ТӨХК, Бадамлах дөл ХХК/ танилцуулах гэсэн 4 асуудал хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ажил хариуцсан албан тушаалтнууд мэдээлэл хийж, анхаарах асуудлын талаар мэргэжлийн байгууллагуудын дарга нарт чиглэл өглөө.
Мөн хөдөө аж ахуйн болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангах, дулааны станцууд нүүрсний нөөцөө бүрдүүлэх, засвар үйлчилгээний ажлаа 9-р сарын 15 гэхэд дуусгаж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийг тогтсон хугацаанд дулаанаар хангахыг үүрэг болголоо.