no image
Төрийн 200 гаруй албан хаагчид хамрагдлаа.
2019-6-4
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан ТББ-ын санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ховд аймгийн ЗДТГ, Монголын Зохиолчдын эвлэлтэй хамтран “Монголын түүхийн үнэ цэнэ, өв соёл” сэдэвт соён гэгээрлийн аяныг 06-р сарын 4-7-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна. Соён гэгээрлийн аяны үйл ажиллагаанд Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ш.Адьшаа, Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу, Болор цомын эзэн, яруу найрагч М.Отгонбаяр, МУ-ын СГЗ туульч Э.Баатаржав нар оролцож байна. Тэд “Их түүх ба өнөө, ирээдүй” сэдэвт түүхэн лекц, “Уламжлалт зан заншил, зүрх сэтгэлийн боловсрол”, “Эх хэл-Үндэсний дархлаа” хэлэлцүүлэг, яруу найргийн уншлага зохион байгуулах юм. Монгол үндэстний арвин түүх, соёл уламжлалыг иргэдэд сурталчлан таниулах, тусгаар тогтнол, үнэт зүйлээрээ бахархах, итгэл үнэмшлийг бадраах зорилгоор зохион байгуулж буй тус аяны өнөөдрийн арга хэмжээнд төрийн 200 гаруй албан хаагчид оролцлоо.