no image
“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ-2022” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
2022-7-26
noimage
Цаг үеийн мэдээ
“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ-2022” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Жил бүрийн 7 дугаар сарын 9-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Энэхүү өдрийг тохиолдуулан “Дээлтэй монгол-2022” арга хэмжээг Ховд аймгийн ЗДТГ, Музей, Соёл урлагийн газар хамтран Ард-Аюушийн талбайд анх удаагаа зохион байгууллаа.
Арга хэмжээнд Ховд аймагт үндэсний хувцас, гоёл чимэглэл урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй аж ахуй нэгж, хоршоолол, оёдолчид оролцов.
Энэ үеэр угсаатны хувцасны загварын үзүүлбэр, монгол үндэсний шилмэл хувцас шалгаруулах уралдаан, урлагийн тоглолт, үндэсний хувцас, гоёл чимэглэлийн үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.
Аливаа ард түмний эд өлгийн соёлын нэгэн дурсгал нь хувцас байдаг. Түүнд угсаатны өвөрмөц дүр төрх тод туссан байхаас гадна хувцсыг урлахад сайн зүйлийг бэлгэшээж, өмсөхөд эртнээс мөрдөж ирсэн цээрлэх ёстой байдаг аж. Энэхүү ёс уламжлалыг шингээсэн 30 гаруй төрлийн дээл хувцас, орчин үеийн хийц бүхий шилмэл загваруудыг оёдолчид урлаж, загварын тайзнаа олон нийтэд нээлттэй сонирхуулсан нь "Дээлтэй монгол" үйл ажиллагааны нэгэн онцлог байлаа.
Мөн Дээрх ажлын цар хүрээг өргөжүүлэх, үндэсний хувцас, өв соёлоо сурталчлах үйл ажиллагааг цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөсөн гэж Ховд аймгийн Соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү онцлон хэлж байв.