
“БОЭТ-ийн Хүүхдийн тасаг 45 ортой үйл ажиллагаагаа явуулдаг. Ачаалалтай үед ор дэлгэдэг. Зарим үед тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл бэрхшээл тулгардаг байсан бол өнөөдөр бие даасан хүүхдийн эмнэлэгтэй болж, эдгээр бэрхшээл ард хоцорч байгаад баяртай байна” хэмээн эмч, эмнэлгийн ажилтнууд онцолж байлаа.
Мөн хүүхдийн клиник эмнэлэгтэй болсноор эмчилгээг төрөлжүүлж байгаа давуу талтай гэв. Тухайлбал өмнө нь ханиадтай хүүхэдтэй хамт, хоол боловсруулах замын эмгэгтэй хүүхдийг нэг тасагт хэвтүүлдэг байсан бол одоо тусдаа болж, эрчимт эмчилгээг зориулалтын байранд явуулах боломж бүрдсэн байна. Үүнийгээ дагаад хүний нөөц, тоног төхөөрөмжийн тал дээр илүү анхаарч ажиллах нь чухал хэмээн албаныхан хэлж байлаа.
Мөн тус эмнэлэгт Норвегийн тусламжийн байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн кабинет байгуулж өгсөн байна.
