
Мөн Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, ИТХ, Эрүүл мэндийн газар, Хөдөө аж ахуйн газраас холбогдох мэргэжилтнүүд багийн Засаг дарга нарт мэдээлэл хийж, тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэх юм. Аймгийн хэмжээнд 16 сумдын нийт 78 багийн Засаг дарга ажиллаж байна. Үүний 44 хувь 2 болон түүнээс дээш удаа сонгогдож, 56 хувь нь анх удаагаа сонгогдон ажиллаж байгаа юм.
