no image
“ХОВД-2019” тэмцээн үргэлжилж байна.
2019-4-1
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Соёл урлаг, спорт
Аймгийн Засаг даргын ивээл дор ЗДТГ, БТСГ, аймгийн Волейболын холбоо хамтран зохион байгуулж буй С.Кенесханы нэрэмжит “Волейболын идэрчүүдийн Монгол Улсын аварга шалгаруулах “ХОВД-2019” тэмцээн өнөөдөр эхэлж, багуудын тоглолт амжилттай үргэлжилж байна. Тоглолтын салхийг хагалж Волейболын ОУХМ Ч.Түмэндэмбэрэл дасгалжуулагчтай Б.Тамир ахлагчтай Ховд аймгийн эрэгтэй баг тамирчид Хэнтий аймгийн багтай тоглож анхны хожлоо авсан бол өнөөдөр үдээс хойш Волейболын ОУХМ Д.Баярболд дасгалжуулагчтай, И.Энхмаа ахлагчтай эмэгтэй баг тамирчид Дархан уул аймгийн багтай тоглож мөн анхны хожлоо авлаа. Тэмцээнд оролцож буй баг тамирчиддаа амжилт хүсье.