no image
Хүчит 64 бөхийн барилдаан болов
2025-12-2
noimage

Өнөөдөр /2025.11.26/ аймгийн Спортын төв ордонд Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 101 жилийн ойн баярт зориулсан аймаг, сумын цолтой болон залуу бөхийн барилдаан боллоо. Барилдаанд Мөст сумын харьяат аймгийн арслан Ц.Төмөрцоож, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат аймгийн арслан Д.Ганцоож нарын манлайлсан аймгийн цолтой 11, сумын цолтой 17, нийт 64 бөх хүчийг үзэв. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн БТСГ-ын дарга Б.Бямбажав нар оролцон ойн баярт зориулсан мэндчилгээ дэвшүүллээ. Мөн үзүүр, түрүүнд шалгарсан бөхчүүдэд шагналыг гардуулж баяр хүргэв. Уран мэхийг уралдуулж, бяр тэнхээгээ сорьсон энэхүү барилдаанд аймгийн арслан Б.Базарсад, түрүүлж, аймгийн заан О.Чадалбат үзүүрлэлээ. Харин аймгийн начин Т.Эрдэнэдалай, сумын заан Б.Анхбаяр нар шөвгөрлөө. Барилдааны жаяг дэгийн багт хөлийн цэцээр аймгийн арслан Ц.Энэбиш, аймгийн заан Д.Уламбаяр, сумын начин Ч.Адилбиш, гарын даагаар аймгийн ахлах гарын даа С.Загдсүрэн, аймгийн гарын даа Т.Амарсайхан, Н.Ирэхзаяа, засуулаар аймгийн ахлах засуул С.Ихбаяр, аймгийн засуул Н.Алтанбаяр, С.Нэргүй, Х.Ганчулуун, тайлбарлагчаар Ховд аймгийн Үндэсний бөхийн тайлбарлагч Г.Батсүрэн, эмчээр БОЭТ-ийн Гэмтлийн их эмч Н.Бэрхбол тус тус ажиллав. Энэ удаагийн барилдааныг Ховд аймгийн ЗДТГ, Ховд аймгийн Үндэсний бөхийн холбоо, аймгийн БТСГ хамтран зохион байгууллаа.