no image
Малын гоц халдварт шүлхий өвчний голомтыг хумих арга хэмжээ авна
2022-1-5
noimage
Цаг үеийн мэдээ
ОБЕГ-ын Гамшгийн Шуурхай Удирдлагын газрын тасгийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна. Энэ үеэрээ аймгийн Онцгой комиссийн гишүүдтэй уулзаж, /2021.12.15/ ковидын нөхцөл байдлын мэдээлэл, өвөлжилтийн бэлтгэл, малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүл буй арга хэмжээний талаар мэдээлэл авч, тодорхой үүрэг чиглэл өглөө. Тухайлбал аймгийн онцгой комиссоос ажлын хэсэг гарган ажиллуулж, хорио цээр хязгаарлалтын дэглэмийг чанд сахин, шүлхий өвчний голомтыг хумих арга хэмжээг яаралтай авах чиглэл өгөв. Мөн ажлын хэсэг малын гоц халдварт шүлхий өвчний голомт ихтэй байгаа зарим сумдад газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцан, удирдлага зохион байгуулалтаар хангаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах юм.