
Мөн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас аймаг, сум хооронд зорчих иргэдийн нотлох баримтыг үндэслэн зорчуулах эсэхийг шийдвэрлэж ажиллах юм.
Түүнчлэн өнөөдрийн хурлаар 3-р сарын 16-ныг хүртэл Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундааны зүйлийг худалдаалахыг хориглох шийдвэрийг гаргаж ажиллахаар боллоо.