
Ховд аймаг дахь Жендэрийн салбар хороо нь нийт 23 гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ үндэсний, салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөртэй орон нутгийн жендэрийн бодлогоо уялдуулан үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг гаргадаг байна.
Энэ жилийн хувьд “Жендэрийн тэгш байдлыг хангах” тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, Төрийн алба дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангах, Соёл, боловсролын салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангах, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангах зэрэг үндсэн 8 чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулахаар болж, төлөвлөгөөгөө баталлаа.
Мөн улс орон даяар Жендэрийн мэдрэмжтэй, харилцан хүндлэлтэй байхад уриалж “Харилцан хүндэтгэе” сарын аяныг зохион байгуулах юм.
