2025-07-04
Ховд аймаг
ЗАСАГ ДАРГА ТАМГЫН ГАЗАР
Б.ХАШ-ЭРДЭНИЙН ГЭР БҮЛ "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" ЦОЛ ХҮРТЛЭЭ
2022-3-5
Цаг үеийн мэдээ
Хөдөө аж ахуй
Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн малчин Б.Хаш-эрдэнэ гурван үеэрээ малч удамтай. Тэрбээр гэр бүлийн хамтаар сүүлийн 40-өөд жил мал маллаж байгаа бөгөөд олон жилийн хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж
“Монгол улсын аварга малчин”
цол хүртлээ.
Аваргын шагналыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар гардуулан өгч баяр хүргэв.
Б.Хаш-Эрдэнэ, Ж.Бадамсамбуу нар 1993 онд гэр бүл болохдоо 150-иад толгой малтай айл болж байсан бол тэр цагаас хойш буянт мал сүргээ өсгөсөөр 2500-аад толгойд хүргэсэн байна.
Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг
“Улаан үнээтийн хүнх”
гэх газар хаваржиж байгаа малчны хотонд төлийн дуу цангинаж хаврын их ажил эхэлжээ. Эднийх энэ хавар 800-аад мал төллөнө. Мал төллөх ажил одоогоор 20 орчим хувьтай байна гэж аварга малчин Б.Хаш-эрдэнэ ярьлаа.