no image
Стандартын ажилтны өдрийг тохиолдуулан сургалт хийв
2025-10-22
noimage
Цаг үеийн мэдээ

Жил бүрийн 10-р сарын 14-ний өдөр Дэлхийн стандартын өдөр болон Монгол Улсын стандартын ажилтны өдөр тохиодог. Энэхүү өдрийг тохиолдуулан Төрийн албаны Ховд аймаг дахь салбар зөвлөл, Стандарт хэмжил зүйн хэлтэс хамтран “Төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага” MNS7068:2025 стандартын сургалтыг зохион байгууллаа. 

 

 

Аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй төрийн байгууллагын 150 орчим төрийн албан хаагч хамрагдсан уг сургалтыг Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн дарга Б.Ганболд нээж, оролцогчдод амжилт хүслээ. 

 

 

Сургалтын хөтөлбөрийн дагуу 5 сэдвийн хүрээнд холбогдох албан тушаалтнууд төрийн албан хаагчдад хэрэгтэй мэдээлэл өглөө. Үр дүнд нь төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, төрийн албаны үйл ажиллагаанд анхаарах асуудлын талаарх зөвлөмж мэдээллээр оролцогчид мэдлэгээ дээшлүүлэв.