no image
Аймаг, сумын Санхүүгийн албаныхан сургалтад хамрагдлаа
2025-5-29
noimage

Шинэчлэгдсэн төсвийн талаарх хууль, эрх зүйн мэдээлэл хүргэх, 2024 оны тайлагналын үр дүн, төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, цахим системээр тайлагнах нэгтгэх, төрийн сангийн үйл ажиллагаа, нягтлан бодох бүртгэл, төрийн сангийн цахим системийн талаар мэдээлэл өгч чадавхжуулах зорилгоор аймгийн Санхүүгийн ажилтнуудад хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа.

May be an image of 2 people and text

Санхүүгийн албаны дарга, төсөв төрийн сангийн мэргэжилтэн нарыг чадавхжуулах сургалтад нийт 30 хүн оролцов. Сургалт зохион байгуулснаар: -Үр дүнд суурилсан төлөвлөлт, -Орон нутгийн 2025 оны төсвийн төлөвлөлт, хуваарилалт, гүйцэтгэлийн талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгсөн байна. 

May be an image of 9 people, people studying and text

Мөн: -Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, гаргасан алдаа дутагдлын талаар Төрийн аудитын дүгнэлтийг танилцуулж цаашид анхаарах асуудлуудаар зөвлөгөө өглөө. Үүнээс гадна: -Орон нутгийн 2024 оны санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн, алдаа зөрчлийн талаар Төрийн аудитын газрын дүгнэлтийг танилцуулж, акт албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг хугацаанд нь гаргах, -Тайлангаар илэрсэн алдаа зөрчлийг хэрхэн залруулах, засах талаар хэлэлцүүлэг хийж, алдаа зөрчлийг гаргуулахгүй байх чиглэлийг өгөв.

May be an image of 1 person and newsroom

 

May be an image of 2 people