no image
ТА-3 төслийн ОНХС-ийн үйл ажиллагааг дэмжих сургалт.
2019-3-14
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Соёл урлаг, спорт
Цаг үеийн мэдээ
Тогтвортой амьжиргаа-3 /ТА-3/ төслөөс ОНХС-ийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Орон нутгийн хөгжлийн санг иргэдийн оролцоотой төлөвлөх болон төсөл, арга хэмжээг эрэмбэлэх нь” сэдэвт сургалтыг 03 дугаар сарын 11-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү сургалтад 17 сумын 91 багийн Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга, сумын ОНХС-ийн ажлын хэсэг буюу ЗДТГ-ын дарга, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн төлөөлөл 180 орчим хүн хамрагдаж, мэдлэг ур чадвараа дээшлүүлж байна. Ингэснээр ОНХС-ийн үйл ажиллагаанд иргэдийг идэвхтэй оролцуулах, ирсэн саналыг зөв зүйтэй нэгтгэх, эрэмбэлэх зэрэг чадваруудыг эзэмшиж, цаашид иргэдийн бодит хэрэгцээнд тулгуурласан хөгжил, бүтээн байгуулалтыг сумандаа бий болгох юм.