no image
СҮҮЛИЙН 24 ЦАГТ 39 ИРГЭНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧ 42 ХҮН ЭДГЭРЧ ДАРААГИЙН ДЭГЛЭМД ШИЛЖЖЭЭ
2021-7-13
noimage
Цаг үеийн мэдээ
2021 оны 07 дугаар сарын 13-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 14-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 414 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 39-өөр нэмэгдэж нийт 1738 боллоо.
Тодруулбал, Ховд сумаас 2, Мөст сумаас 2, Зэрэг сумаас 2, Улаанбаатар хотоос ирж байсан 6 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 27 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Магсаржав багт оршин суух 10,
-Бугат багт оршин суух 1,
-Рашаант багт оршин суух 9,
-Жаргалан багт оршин суух 5,
-Баатархайрхан багт оршин суух 2 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.14/ байдлаар 214 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 34 нь 0-18 насны хүүхэд, 10 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-4, хүнд-11, хүндэвтэр-61 бусад нь хөнгөн.
“Мөнх цохилохуй” эмнэлэгт 2, сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 82 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл Жаргалант суманд 316, сумдад 47 нийт /363/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 42 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 1131 нь эдгэрлээ.
Өнөөдрийн /2021.07.14-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 3484 иргэн гэрийн тусгаарлалтад, гэрийн ажиглалтад-67 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"