no image
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 38-ААР НЭМЭГДСЭНИЙ 15 НЬ ЦЭЦЭГ СУМААС ИЛЭРЧЭЭ
2021-6-27
noimage
Цаг үеийн мэдээ
2021 оны 06 дугаар сарын 27-ны 8:00 цагаас 06 дугаар сарын 28-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 359 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 38-аар нэмэгдэж нийт 714 боллоо.
Тодруулбал, Цэцэг сумаас 15 иргэнээс, Ховд сумаас 1 иргэнээс, Буянт сумаас 3 иргэнээс, Жаргалант сумаас 19 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Тусгаарлан ажиглах байр “Ховд их сургууль”-д байсан 2 иргэн,
-Наран багт оршин суух 3 иргэн /Үүнээс шинж тэмдэг илэрч сайн дураараа шинжилгээ өгсөн 1 иргэн, Их монгол орон сууцанд оршин суух 1 иргэн байна/
-Цамбагарав багт оршин суух 5 иргэн- /Үүнээс сайн дураараа шинжилгээ өгсөн 1 иргэн,/ ЭСБА-2 дугаар 80 айлын орон сууцанд оршин суух 1 иргэн байна/
-Бичигт багт оршин суух 1 иргэн,
-Жаргалан баг 1 дүгээр 80 айлын орон сууцанд оршин суух нэг айлын 3 иргэн,
-Магсаржав багт оршин суух 2 иргэн-/ Үүнээс "Гэрэлт хотхон" орон сууцанд оршин суух 1 иргэн, 72 айлын орон сууцанд оршин суух 1 иргэн/
-Баатархайрхан багт оршин суух 2 иргэн,
-Алагтологой багт оршин суух 1 иргэн байна.
Наран, Цамбагарав багаас илэрсэн 2 тохиолдлын халдварын голомт тодорхойгүй, мэргэжлийн байгууллагууд тандалт судалгаа хийн ажиллаж байна. Бусад тохиолдлууд нь халдвартай иргэдийн ойрын хавьтал байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.28/ байдлаар 133 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүндэвтэр-18 бусад нь хөнгөн байна. Тэгвэл Цэцэг сумын “Тусгаарах эмнэлэг”-т 49 хэвтэн эмчлүүлж байна. Жаргалант суманд 61 иргэн, Булган суманд 27 хүн гэрээр эмчлүүлж байна. Батлагдсан нийт тохиолдлын 394 эдгэрсэн байна.
Өнөөдрийн /2021.06.28-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1476, тусгаарлан ажиглах байранд 23, гэрийн тусгаарлалтад-1453, гэрийн ажиглалтад-425 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"