no image
иргэдийг дархлаажуулалтад хамруулахад аймаг, сум, өрхийн эрүүл мэндийн нийт 22 байгууллагыг дайчилж байнгын 22, явуулын 22 цэгт 245 эмч эмнэлгийн ажилтнууд ажиллана
2021-3-1
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
Аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний А/99 захирамжаар “КОВИД-19”-ын эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг орон нутагт зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, дархлаажуулалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байна. Аймгийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2021.02.23/ хуралдлаа. Хурлаар эхний ээлжинд дархлаажуулалтад хамрагдах иргэдийн тооцоо судалгаа, хийх ажлын нарийвчилсан төлөвлөгөө, төсөв, ажлын хэсэгт багтсан мэргэжлийн байгууллагуудын анхаарах асуудал, үүрэг оролцоо, вакцин татан авах, хадгалах хамгаалах асуудлыг хэрхэн зохион байгуулах талаар ярилцав. Манай аймаг эхний ээлжинд нийт хүн амын 25 хувь буюу 22197 иргэнийг “Ковид-19”-ын эсрэг вакцинжуулалтад хамруулна. Эдгээр иргэдийг дархлаажуулалтад хамруулахад аймаг, сум, өрхийн эрүүл мэндийн нийт 22 байгууллагыг дайчилж байнгын 22, явуулын 22 цэгт 245 эмч эмнэлгийн ажилтнууд ажиллах тооцоо гарган ажиллаж байна.