no image
ЗАСАГ ДАРГА Э.БОЛОРМАА: ШҮҮМЖЛЭЛ БҮХНИЙГ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОНО
2022-9-5
noimage
Цаг үеийн мэдээ
ЗАСАГ ДАРГА Э.БОЛОРМАА: ШҮҮМЖЛЭЛ БҮХНИЙГ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОНО
Аймгийн Засаг дарга Э.Болормаа төрийн тамга, тэмдгээ албан ёсоор хүлээж авсны дараа хэлтэс агентлаг, албан байгууллагын дарга, эрхлэгчид, Засаг даргын Тамгын газрын хамт олонтой уулзлаа.
Уулзалтын үеэр: Ойрын өдрүүдэд хийх ажил, хурал, уулзалтын төлөвлөгөө гарган байгууллагын ажилтай танилцах, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын шинэ санаа солилцох, эн тэргүүнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудалд анхаарна гэдгээ онцлон тэмдэглэв.
Түүнчлэн олон хүний итгэл дааж хариуцлагатай албан тушаалд томилогдсон. Шинэ сэргэлтийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлж “Шинэ Ховд”-ыг үлгэр жишээ хөгжүүлнэ гэсэн ард түмний хүлээлт байгаа. Бас шүүмжлэл ч бий. Тиймээс шүүмжлэл бүхнийг ажил хэрэг болгохын төлөө хүн бүртэй хамтарч ажиллана гэлээ.