
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар хамтран “2025 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээг өнөөдөр /2025.12.24/ зохион байгууллаа. 2025 онд үндэсний болон олон улсын түвшинд сурлага, урлаг, уран бүтээл, спортоор болон бусад төрөлд аймгийн хэмжээнд 80 гаруй хүүхэд өрсөлдсөнөөс аймгийнхаа нэрийг өндөрт өргөж, үе тэнгийнхнээ манлайлсан 19 хүүхэд “2025 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарлаа. Номинаци бүрийн шилдэг хүүхдүүд Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачлага, бүтээлч байдал номинаци: Цаст-Алтай сургуулийн 12-р ангийн сурагч Үүрийнцолмонгийн Бат-Эрдэнэ Сурлагын амжилт номинаци: Прогресс сургуулийн 10г ангийн сурагч Сэр-Одын Төгсжаргал Урлаг, уран бүтээл номинаци: Прогресс сургуулийн 12а ангийн сурагч Батжаргалын Баярлах Биеийн тамир, спорт номинаци: Манхан сумын ЕБС-ийн сурагч Лхагвасүрэнгийн Мөнгөнсувд Эх орны түүх, соёл, өв уламжлал номинаци: Буянт сумын ЕБС-ийн сурагч Төвсайханы Энх-Од Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй номинаци: Прогресс сургуулийн 10в ангийн сурагч Очирын Хүдэр Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс номинаци: Цаст-Алтай сургуулийн 12в ангийн сурагч Занданбазарын Намуун Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага номинаци: Лицей сургуулийн 12б ангийн сурагч Идэрбатын Батчингис Багийн амжилт номинаци: Сүлд алдар клубийн шигшээ багийн тамирчид Оюун ухааны спортын номинаци: Цаст-Алтай сургуулийн 5б ангийн сурагч Сүхбаатарын Тэнүүнбуян шалгарлаа. Аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт болон ХГБХХГ-ын дарга Д.Түнжээ нар шагналыг гардуулж, сурагчдад амжилт хүсэв. Мөн энэ үеэр аймгийн ХГБХХГ-ын нэрэмжит шагналаар 11 хүүхдийг шагнаж урамшууллаа. Энэхүү арга хэмжээ нь Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 33 дахь жилдээ болж буйгаараа онцлогтой.
