no image
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛНЭ
2020-8-19
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Хууль, эрх зүй
Ховд аймаг нь “Авилга хүнд сурталгүй аймаг болох” зорилт дэвшүүлэн 2018 оноос эхлэн “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг улам ойртуулж, шат шатны төрийн байгууллагуудын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Стандарттай Ховд” хөтөлбөр юм. Уг хөтөлбрийн хүрээнд аймгийн ЗДТГ-аас “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран 8 сарын 17-23-ны өдрүүдэд төрийн 9 байгууллагад олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, байгууллагын дотоод аудитор бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Одоогоор ISO 9001:2015 стандартыг Ховд аймгийн ЗДТГ нэвтрүүлж өнгөрсөн 12 сард батламжаа гардан авсан бөгөөд цаашид төрийн захиргааны болон үйлчилгээний бүх байгууллагад нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байгаа юм. Чанарын менежментийн тогтолцооны тус стандартыг төрийн үйлчилгээнд нэвтрүүлснээр байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо сайжирч, төрийн албан хаагчдын сахилга бат дээшлэн, ажлын давхардал хийдэлгүй болж, албан бичиг хөтлөлтийн эмх цэгц сайжрах нөхцөл бүрдэх юм. Ийнхүү Монгол Улсын хэмжээнд стандарттай аймаг болох зорилтыг дэвшүүлсэн анхны аймаг болж, “Стандарттай Ховд” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр чанар стандартын шаардлага хангасан зүй зохистой, зөв хэрэглээ, үйлчилгээг бий болгох, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, орон нутгийн нийгэм, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.| |