no image
МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМНААС ХИЙСЭН ҮНЭЛГЭЭГЭЭР ХОВД АЙМГИЙН 2019 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТ “САЙН” ДҮН АВЧЭЭ
2020-4-22
noimage
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Монгол Улсын Сангийн яамнаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Сангийн сайдын 2017 оны 363 дугаар тушаалаар баталсан тусгай журмын дагуу Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны 2019 оны хэрэгжилтэд үнэлгээ хийсэн байна. Өөрөөр хэлбэл, 2019 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг 90 оноо бүхий шалгуур үзүүлэлтээр дүгнэжээ. ХАА-ны төлөвлөлт, тайлагналт, ХАА-г цаг хугацаанд нь үр дүнтэй хэрэгжүүлсэн байдал, ХАА-ны цахим системийг ашигласан байдал зэрэг чухал үзүүлэлт бүрт 100 оноо авч нийлбэр дүнгээр 78 хувь буюу “САЙН” үнэлгээ авсан байна. Өнгөрсөн онд Орон нутгийн Өмчийн газар нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 33,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 53 төсөл арга хэмжээ, Орон нутгийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 325,0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 4 төсөл хөтөлбөр, “Хөшөөт Хөгжил” сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 505,3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 10 төсөл хөтөлбөр, Байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 40 сая төгрөгийн 2 төсөл хөтөлбөр, Замын сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 300 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 төсөл хөтөлбөр, аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 1 тэрбум 930,3 төгрөгийн төсөвт өртөг бүхий 15 төсөл хөтөлбөрийн гэрээ байгуулж, Худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажиллажээ.