no image
ЦЭРЭГ СПОРТЫН "ДӨЛ-2022" ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2022-5-29
noimage
Цаг үеийн мэдээ
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ой, Монгол Улсын зэвсэгт хүчин Даян дэлхийд энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны 20 жилийн ойг тохиолдуулан Ховд аймгийн Засаг даргын нэрэмжит 2022 оны аймгийн аварга шалгаруулах цэрэг спортын "Дөл" тэмцээн өнөөдөр /2022.05.30/ эхэллээ.Хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч хүмүүжил олгож буй Цэрэг-Спортын “Дөл” тэмцээний нээлтэд аймгийн удирдлагууд болон Зэвсэгт хүчний байгууллага, Цэргийн штабын төлөөлөл оролцож, сурагчдын ар гэр, бэлтгэл хангасан багш нарт талархал илэрхийлж, амжилт хүслээ. Тэмцээнд Ховд аймгийн Ерөнхий боловсролын 13 сургуулийн ахлах ангийн 160 гаруй сурагч 13 баг болон оролцож байна. Өмнөх жилүүдэд аймгийн төвийн сургуулиуд оролцдог байсан бол энэ жил тэмцээний цар хүрээ өргөжиж, хөдөөгийн 8 сумаас багууд ирж оролцож байгаагаараа онцлогтой. Оролцогчид хоёр өдрийн турш жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулаан, эсээ бичлэгийн уралдаан, марш гүйлт гэх мэт 14 төрлөөр хоёр үе шаттайгаар хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм. Энэ нь хүүхэд залуучуудад цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бялдрын болон сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэхэд чиглэж байна.