no image
"МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-т зориулсан бөхийн барилдаан боллоо
2026-3-30
noimage
Соёл урлаг, спорт

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, Монгол цэргийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг өнөөдөр /2026.03.17/ зохион байгууллаа. Барилдаанд: Ховд аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн арслан Баянмөнхийн Базарсад, Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын харьяат аймгийн арслан Дөрвөтханы Бейбит нараар манлайлуулсан 64 бөх уран барилдаан авхаалж самбайгаа сорин барилдав. Үүнээс Чандмань сумын харьяат аймгийн арслан Баянмөнхийн Базарсад түрүүлж Үенч сумын харьяат сумын заан Батхүүгийн Энхбаяр үзүүрлэлээ. Их шөвөгт аймгийн начин Ш. Еркинбек, аймгийн арслан Д.Бейбит нар шалгарлаа. Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, Монгол цэргийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны хөлийн цэцээр аймгийн арслан С.Ганхуяг, аймгийн заан Г.Нямандэлэг, гарын даагаар аймгийн ахлах гарын даа М.Загдсүрэн, гарын даа Т.Амарсайхан, Ч.Адилбиш, Б.Батмөнх нар ажилласан бол засуулаар аймгийн ахлах засуул С.Ихбаяр, аймгийн засуул Б.Төвсайхан, Х.Ганчулуун, С.Нэргүй нар Тайлбарлагчаар аймгийн ахлах тайлбарлагч Б.Даваасүрэн, эмчээр Н.Бэрхбол нар ажиллалаа. Түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдийн шагналыг аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр албаны бусад удирдлагуудын хамтаар гардуулж баяр хүргэв.