no image
Төслийн үр дүнгийн семинарт 22 оролцогч Ховд аймгаа төлөөлж оролцов
2025-6-5
noimage

Хүүхдийг Ивээх Сан Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн буцалтгүй тусламж, Дэлхийн банкны менежментээр “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг Сүхбаатар, Говьсүмбэр, Өвөрхангай, Завхан, Ховд аймгийн 29 сумын 35 сургуульд 5,5 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүллээ. Тус төслийн үр дүнгийн семинарыг зургаадугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа. Ховд аймгаас Засаг Даргын Тамгын Газрын дарга, төслийн аймгийн зөвлөлийн дарга Х.Баасанхүү, Боловсролын газрын дарга Б.Цэрэндаваа тэргүүтэй 22 оролцогч аймгаа төлөөлөн оролцлоо. 

May be an image of 5 people, people studying and text that says '西 Ea'

“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл нь Ховд аймгийн Мөст, Манхан, Алтай, Үенч, Зэрэг, Булган Сумдын Ерөнхий Боловсролын сургууль, Насан туршийн боловсролын төв, нэгж дээр хэрэгжсэн. Төсөл хэрэгжсэнээр Ховд аймагт 2080 хүүхэд, залуус “Энтрепренершипт суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” ESEL сургалтад хамрагдаж, ур чадвараа хөгжүүлжээ. Үүнээс 90 баг бичил төслийн уралдаанаас 289.7 сая төгрөгийн санхүүжилт авч үйл ажиллагаагаа явуулж байна. Зэрэг сумын ЕБС нь Монголд Сургуульд суурилсан энтрепрайзийг туршин хэрэгжүүлж буй 6 сургуулийн нэг болж 100 гаруй сая төгрөгийн санхүүжилт авч, төслөө амжилттай хэрэгжүүлж байна. ESEL сургалтын багш, зөвлөх 99 бэлтгэгдсэний дотор 7 мастер багш аймагт бэлтгэгдэж, төслийн аргазүйг түгээн дэлгэрүүлэх боломжтой болсон зэрэг үр дүн гарчээ. 

May be an image of 7 people, newsroom and text that says 'БОЛОВСРОЛЫН SCTRRPA3NP ЯАм JAPANGOV THE WORLD BANK SavetheChildren Save the Children "ОРОН нутгийн ВСВОР УЕИЙНХЭНД хувь ХУНИЙ уР ЧАДвАР, ЭНТРЕПРЕНЕРШИП БОЛОВСРОЛ ОЛГох" тесеЛ (2019- (2019-2025) тесли ДУНГИЙ ЕМИНАР нба 025'

Үр дүнгийн семинарын ESEL төгсөгч сурагчдын панел хэлэлцүүлэгт Мөст сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч О.Халиун модератороор Алтай сумын ЕБС-ийн ESEL төгсөгч, МУИС-ийн Эрх зүй, эдийн засгийн ангийн 1-р курст суралцаж буй Б.Хонгорзул, Булган сумын Нэгдүгээр сургуулийн ESEL төгсөгч, МУИС-ийн Гадаад хэл, Орон судлал ангийн 2-р курсийн оюутан Анужин нар үйл ажиллагааны хөтлөгчөөр оролцлоо. Аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дарга, төслийн аймгийн зөвлөлийн дарга Х.Баасанхүү: “Энэ төсөл Ховд аймагт үр дүнтэй хэрэгжсэн хөтөлбөрүүдийн нэг. Төслөө дуусгахгүй цаашид хэрэгжээгүй сумдад өргөжүүлэх, бэлтгэгдсэн сургагч багш нараа ашиглан бусад сумуудаа хамруулах хүсэлтэй байгаа. Аймгийн зүгээс дэмжин ажиллахаар төлөвлөж байна” гэж төслийн тогтвортой байдал сэдэвт хэлэлцүүлгийн үеэр онцлов.

May be an image of 6 people

May be an image of 5 people