no image
Аймгийн ИТХ-ын IX хуралдаан эхэллээ
2026-3-30
noimage
Цаг үеийн мэдээ

Ээлжит хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр нээж үг хэлсний дараа Монгол улсын төрийн дуулал эгшиглүүлэв. Хуралдаанд нийт 41 төлөөлөгч оролцохоос 40 нь ирж 97.5 хувийн ирцтэй байна. Энэ удаагийн хуралдаанаар: -Аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай, -Сум, байгууллагуудын тэгш ой тэмдэглэн өнгөрүүлэх өдөр тогтоох тухай, -Ахуйн зориулалтаар 2026 онд агнах амьтны дээд хязгаар, төлбөр хураамжийн хэмжээг тогтоох тухай, -“Хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх нь” хөтөлбөр батлах тухай, -Түүхэн үйл явдлыг баталгаажуулж, тэмдэглэн өнгөрүүлэх тухай, -Ховд аймгийн Дуут сумын ЕБС-ийг Ш.Раднаасэдийн нэрэмжит болгох тухай, -Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр арга хэмжээний жагсаалт батлах тухай, -Их наадам, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч нарт олгох урамшууллын журмын хэрэгжилтийн тайлан хэлэлцэх, журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, -Ховд аймагт Үндэсний аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай, -“Баруун бүсийн хөгжилд Ховд аймгийн оролцоо ба аймгийн дунд хугацааны хөгжлийн стратеги” (2026-2040) батлах тухай, -Газрын нэгдмэл сангийн ангилалд өөрчлөх оруулах тухай. -Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлд өөрчлөлт оруулах тухай гэсэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Хуралдаанд албан, байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, удирдлагууд, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон холбогдох албаны төлөөлөл урилгаар оролцож байна. Хуралдааныг энэ өдөрт багтаан дуусгахаар төлөвлөж байнгын дэгийн дагуу зохион байгуулна.