no image
АВИЛГА, АЛБАН ТУШААЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЗОХИОН БАЙГУУЛСАН ВИДЕО ШТОРКНЫ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2020-12-20
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Хууль, эрх зүй
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Прокурорын газар хамтран Монгол улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн байгууллагууд, Ховд Их Сургууль, Жаргалант сумын ЕБС-иудын багш, ажилтнуудын дунд авилга, албан тушаалын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх богино хэмжээний видео шторк уралдааныг зохион байгуулсан.
Уралдааны шилдгүүдийн шагналыг энэ сарын 10-ны өдөр гардуулан өглөө.
Богино хэмжээний видео шторкны уралдаанд:
- ЕБ-ын 2 дугаар сургууль 1-р байр
- Лаборатори 1-р сургууль 2-р байр,
- 3-р сургууль 3-р байр эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналаа гардан авлаа.
Шагналт байр эзэлсэн видео шторкуудыг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан олон нийтэд хүргэнэ.